Модны өвчлөлтэй тэмцэх багийнхан Өмнөговьд ажиллана
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬӨмнөговь аймаг энэ жил Ой судалгаа хөгжлийн төвийн хортонтой тэмцэх багийг урьж ирүүлэхээр болсон байна.
Хортон судлаач н.Ганзоригоор ахлуулсан тус багийнхан Өмнөговь аймгийн нутагт ажиллах юм. Тэд тус аймаг дахь модны өвчлөлийг судалж ямар аргаар эмчлэхээ шийдэх ажээ.
Номгон сумын Баянголын тооройн төгөл, Даланзадгад сумын төв цэцэрлэгт хүрээлэнгийн хайлааснууд хөнөөлтэй өвчнөөр өвчилсөн нь тогтоогдсон байна. Өвчилсөн байгаа модны 5 дээжийг авч Ойн судалгаа хөгжлийн төвд 2012 онд өгч явуулснаар хоёр нь хөнөөлтэй гэсэн хариу ирж байжээ. Өнгөрсөн жил аймагтаа “Хортонтой тэмцэх зардал” шийдүүлж сүүлийн үеийн технологийн эмтэй наалтыг авч ирж Даланзадгад хотын төв цэцэрлэгт хүрээлэнгийн өвчилсөн хайлааснуудыг эмчилсэн ажээ.
Өмнөговь аймгийн 9 сумын нутагт моддын өвчлөл байна гэж үзэж байгаа гэнэ. Дээр дурдсан хөнөөлт өвчлөлтэй Баянголын тооройн төгөл нь байгалиараа буюу ямар нэгэн усалгаа дэмжлэггүйгээр өөрөө ургаж буй төгөл юм. Хоёр хэсэгт ургасан тооройн төглийн нэг нь хөгшин төгөлд ордог гэнэ. Мөн хилийн зурваст байрладаг учраас иргэд эх оронч төгөл хэмээн нэрийддэг ажээ.
Өмнөговь аймаг нь 2011 онд ойн сангаа тоолж 13 сумын 1189226 талбайд загийн ой тархсаныг тогтоосон байна.
Өмнөговь аймаг Д.Мишигсүрэн