Хятадын баячуулын жагсаалтыг Жек Ма тэргүүлжээ

Дэлхийд | Эдийн Засаг
ayanzaya@montsame.gov.mn
2020-10-20 14:11:23

ШАНХАЙ. /Hurun/. Дэлхийд тэргүүлэгч “Alibaba” интернет худалдааны компанийг үүсгэн байгуулагч, 56 настай Жек Ма Хятадын хамгийн чинээлэг эрхмүүдийн жагсаалтыг 2020 онд тэргүүлжээ.


Forbes” сэтгүүлийн ижил хувилбар болох Хятадын “Hurun сэтгүүл Жек Магийн хөрөнгийг 58.8 тэрбум ам.доллароор үнэлсэн байна. Жагсаалтын  хоёрдугаарт харилцаа холбооны “Tencent” компанийн захирлуудын зөвлөлийн дарга, 49 настай Ма Хуатэн 57.4  тэрбум ам.долларын үнэлгээтэйгээр бичигджээ. “Nongfu” брэндийн ундны усны үйлдвэрийн эзэн, 66 настай Жан Шаньшаний хөрөнгө 53.7 тэрбум ам.доллароор үнэлэгдэж, жагсаалтын гуравдугаарт бичигдсэн байна. 


“Тус улсад сүүлийн 22 жилийн хугацаанд хөрөнгө чинээний байдал хамгийн их нэмэгдсэн тохиолдол энэ онд бүртгэгджээ. Хөрөнгийн зах зээл дээрх огцом өсөлтүүд нь өнгөрсөн онд Хятад улсад долларын тэрбумтнуудын тоо долоо хоног тутамд таваар шинээр нэмэгдэхэд нөлөөлсөн байна. Ганцхан жилийн дотор ийм хэмжээний баялаг бүтээгдсэнийг дэлхий дахин урьд өмнө харж байгаагүй” хэмээн  “Hurun сэтгүүлийн цахим хуудаст нийтлэгдсэн илтгэлд дурджээ.

Энэ онд Хятадын тэрбумтнуудын тоо 257 хүнээр нэмэгдэж, 878-д хүрчээ. Тэдний тал орчим нь Бээжин, Шэньжэн, Шанхай, Ханжоу, Гуанжоу, Сужоуд оршин сууж байна. 

Холбоотой мэдээ