Шинэ гавьяатууддаа хүндэтгэл үзүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2020-10-17 21:31:52

Дархан-Уул /МОНЦАМЭ/.  Өнөөдөр Дархан хот байгуулагдсаны 59 жилийн ойн өдөр. Энэхүү өдрийг тохиолдуулан аймгийн ИТХ-ын дарга Г.Эрдэнэбат, аймгийн Засаг дарга С.Насанбат отгон гавьяатуудаа хүлээн авч уулзлаа.

Тодруулбал Монгол Улсын Аж үйлдвэрийн гавьяат ажилтан цолоор Дархан-Уул аймгийн Төмөрлөгийн үйлдвэрийн ахмад ажилтан Давхарын Гончигсүрэн, Монгол Улсын гавьяат багш цолоор Дархан-Уул аймгийн Ерөнхий боловсролын 18 дугаар сургуулийн багш Хорлоогийн Батмөнх шагнуулсан юм. Дархан хот байгуулагдсан түүхэн өдөр шинэхэн гавъяатуудаа хүндэтгэлийн өргөөнөө хүлээн авч хүндэтгэл үзүүлж баяр хүргэлээ.

Ташрамд Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга зарлиг гаргаж, эрүүл мэнд, хууль, хөдөө аж ахуй, аж үйлдвэр, хүнс, худалдаа, барилга, дэд бүтэц, спорт, урлагийн салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан хүмүүст төрийн дээд цол, одон, медаль олгосон. Шагнал гардуулах ёслолын ажиллагаа Төрийн ордны Ёслол хүндэтгэлийн их танхимд болсон юм.

 

Холбоотой мэдээ