Сонгуулийн санал авах байрны аюулгүй байдлыг хангажээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2020-10-14 14:37:35

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2020 оны ээлжит сонгууль энэ сарын 15-ны өдөр болохтой холбогдуулан сонгуулийн санал авах байранд үүрэг гүйцэтгэх алба хаагчдад Онцгой байдлын газрын дарга, дэд хурандаа Д.Одонбаяр үүрэг, чиглэл өглөө.

Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 124 дүгээр тогтоолийн хэрэгжилтэд хяналт тавьж, коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх ажлыг журмын дагуу гүйцэтгэх, батлагдсан хуваарийн дагуу сонгуулийн хэсэг тус бүрд заасан цагт бэлэн байх, сахилга хариуцлага, цэрэгжилч жагсаалч байдал дээр анхаарч ажиллахыг үүрэг болгожээ.

Тус газрын алба хаагчид сонгуулийн санал авах байранд 10 дугаар сарын 07-ний өдрөөс эхлэн хяналтын ажил зохион байгуулж, тохиолдож болзошгүй аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой ослоос урьдчилан сэргийлж, олон нийтийн аюулгүй байдлыг хангуулаад байна.

Холбоотой мэдээ