10 дугаар багийн ажлын алба шинэ байртай боллоо

Орон нутагт | Дорнод
167@montsame.mn
2020-10-14 08:42:19
Дорнод /МОНЦАМЭ/. Дорнод аймгийн Хэрлэн сумын 10-р багийн ажлын алба шинэ байрандаа үйл ажиллагаагаа явуулж, ард иргэддээ үйлчилж эхэллээ. 
Аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн: "Өнгөрсөн жилүүдэд аймаг орон нутаг төрийн үйлчилгээг иргэдэд чирэгдэлгүй, түргэн шуурхай хүргэх зорилгоор олон ажлын эхлэлийг тавьсны нэг нь ийн биелэлээ олж байна" гэв.
Өнгөрсөн онд тус аймгийн төвд Хүний хөгжлийн ордон, цэцэрлэг зэрэг боловсролын үйлчилгээг 4 дүгээр багийн иргэдэд ойртуулсан бол энэ удаад төрийн анхан шатны нэгж болох багийн ажлын албаны байрыг 10 дугаар багийн иргэдэд ойртуулж, Ялалт хороололд ийнхүү ашиглалтад орууллаа. Ингэснээр гэр хороололд иргэд инженерийн шугам сүлжээнд холбогдох суурь тавигдаж байгаа юм.
Холбоотой мэдээ