Техник хэрэгслийн нөхөн хангалтыг нэмэгдүүлэв

Фото
munkhzul@montsame.mn
2020-10-14 10:40:26

Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн Онцгой байдлын газар Маз маркын /АЦ-11-40/ загварын гал түймэр унтраах үндсэн албаны хоёр автомашинтай боллоо. 

“Онцгой байдлын албаны гамшигтай тэмцэх техник, тоног төхөөрөмжийн хүчин чадлыг сайжруулах” үүднээс тус автомашинуудыг ОБГ-ын алба хаагчдад Монгол Улсын Их хурлын дарга Г.Занданшатар, аймгийн Засаг дарга Д.Мөнхсайхан нар хүлээлгэн өгөв.

Дээрх техник хэрэгслүүд нэмэгдсэнээр Баянхонгор аймгийн Онцгой байдлын газрын техник хэрэгслийн нөхөн хангалт, гамшгийн голомтод үүрэг гүйцэтгэх чадавх сайжирч байна.