“Тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөр”-ийг батлах НҮБ-ын Дээд хэмжээний уулзалтад оролцов

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2015-09-28 11:59:19

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 70 дугаар чуулган АНУ-ын Нью-Йорк хотноо салбар хуралдаанаар эхэллээ.

Энэ удаагийн Ерөнхий Ассамблейн түүхэн 70 жилийн ойн чуулганд дэлхийн 120 гаруй орны төр, засгийн тэргүүн болон Ромын Пап Франсис оролцож буйгаараа онцлог болж байна. 

Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж есдүгээр сарын 25-ны өдөр болсон “Тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөр”-ийг батлах НҮБ-ын Дээд хэмжээний уулзалтын нээлтэд оролцов.

“Тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөр” нь тунхаглал, тогтвортой хөгжлийн 17 зорилго, 169 зорилтоос бүрдсэн ба тэдгээрийг хэрэгжүүлэхэд дэлхийн орнууд хэрхэн хамтран ажиллах тухай тусгасан байна. Энэхүү хөтөлбөр нь НҮБ-ын 2000 онд баталсан Мянганы Хөгжлийн Зорилтуудыг өргөжүүлэн хэрэгжүүлэх зорилготой юм. 

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд