200 гаруй золбин нохой устгажээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
erdenechimeg@montsame.mn
2016-05-22 23:53:15

Хот тохижилт ОНӨҮГ-аас жил бүр аймгийн төвийн золбин нохойг устгах ажлыг зохион байгуулдаг. Өнгөрсөн онд 1000 гаруй нохой устгалд оруулж байсан бол 2016 оны 4 сард 200 гаруй золбин нохойг устгажээ.

Нохой устгах ажилд дайчлах хүн олддоггүй. Тиймээс ойр ойрхон устгал хийж чаддаггүй. Гэхдээ аймгийн төвийн золбин нохдын тоо эрс буурсан, айлууд өөрийн нохойгоо тэмдэгжүүлэх, байнгын хараа хяналттай байлгах байдал нэмэгдэж байгааг Сүхбаатар аймгийн Хот тохижилт ОНӨҮГ-ын дарга Х. Энхжаргал хэллээ.

Нэг нохой устгахад 7000 төгрөг зарцуулагддаг юм байна. Өнгөрсөн жилийн тухайд энэ ажилд 7 сая орчим төгрөг зарцуулж байжээ.

Т. Одончимэг

 

Холбоотой мэдээ