Аймгийн хэмжээнд архи, согтууруулах ундаа худалдаалахыг түр хориглов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2020-10-13 12:47:28

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2020 оны 813 дугаар захирамжаар орон нутгийн сонгуулийн санал авах өдөр буюу энэ сарын 15-ны өдөр аймгийн хэмжээнд архи, согтууруулах ундаа худалдаалах, түүгээр үйлчлэхийг хориглов.  

Захирамжийн биелэлтэд хяналт тавьж, илэрсэн зөрчилд хариуцлага тооцохыг аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн газрын удирдлага, сумдын Засаг дарга нарт даалгалаа.  

Холбоотой мэдээ