"Худалдан авах ажиллагааг амжилттай зохион байгуулах нь" сургалт болов
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газраас өнөөдөр Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагад “Худалдан авах ажиллагааг амжилттай зохион байгуулах нь” сургалт зохион байгууллаа.
Сургалтаар бодлогын
баримт бичгийн өөрчлөлт, худалдан авах ажиллагааны цахим системийн хэрэглээ, тендерт
оролцогчдын санал гомдлын шийдвэрлэлт, нийслэлээс үзүүлдэг бүтээгдэхүүн, үйлчилгээний чанар,
стандартын шаардлага хангах, худалдан авах ажиллагааны төлөвлөлт, тайлагналтын
талаар танилцуулсныг Нийслэлийн
Худалдан авах ажиллагааны газраас мэдээллээ.
Нийслэлийн нутгийн захиргааны 48 байгууллагын 80 албан хаагч
хамрагдсан сургалтыг Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын даргын албан
үүргийг түр орлон гүйцэтгэгч Ч.Ням-Оюун нээж, СЯ-ны Хууль, эрх зүйн газрын Худалдан авах ажиллагааны бодлогын
хэлтсийн дарга Ц.Батзул, Төрийн Худалдан авах ажиллагааны газрын Цахим худалдан
авах ажиллагаа, мэдээллийн технологийн хэлтсийн дарга Н.Цэрэнсамбуу, ШӨХТГ-ын Өрсөлдөөнийн бодлого
зохицуулалтын газрын улсын ахлах байцаагч Б.Ариунзаяа, Хотын стандарт, орчны
аюулгүй байдлын хяналт, зохицуулалтын газрын Стандарт хэрэгжүүлэлтийн хэлтсийн
дарга Б.Ариунтуяа, Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын Тайлан,
төлөвлөгөө хариуцсан мэргэжилтэн С.Мягмарсүрэн нар оролцон мэдээлэл өгчээ.