Цагааннуур-Улаанбайшинтын замыг хатуу хучилттай болгоно

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2020-10-07 11:17:02

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар Цагааннуур-Улаанбайшинт чиглэлд 25.8 км хатуу хучилттай замын тавих ажилд хэрэглэх түгээмэл тархацтай ашигт малтмал хайх, ашиглах талбайн солбицлыг батлав.


Азийн хөгжлийн банкны зээлээр Ховд-Өлгий-Улаанбайшинтын 189.7 км хатуу хучилттай автозам тавихаар төлөвлөж Ховд-Өлгий чиглэлийн 163.9 км-ыг нь 2019 онд ашиглалтад оруулсан. Үлдсэн 25.8 км буюу Цагааннуур-Улаанбайшинтын замыг 2022 онд дуусгахаар төлөвлөж байна. Ингэснээр БНХАУ-тай хил залгаа Булган боомтоос ОХУ-тай хил залгаа Улаанбайшинтын боомт хүртэлх 746 км зам бүхэлдээ хатуу хучилттай болох юм.

Холбоотой мэдээ