Эрчим хүчний салбарын өвлийн бэлтгэлтэй танилцлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
192@montsame.mn
2020-10-02 16:42:25

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Эрчим хүчний дэд сайд М.Баярмагнай Говь-Алтай, Баянхонгор аймагт ажиллаж, "Тайшир-Гуулин" усан цахилгаан станц болон “Баянхонгор эрчим хүч цахилгаан түгээх” ХХК-ийн өвлийн бэлтгэл ажилтай танилцлаа. Тэрээр эрчим хүчний тогтвортой байдлыг хангахад тулгамдаж буй зүйлд анхаарч шийдэхээ илэрхийлж, мөн орон нутгийн хэмжээнд шийдвэрлэх ажл үүргийг өгөв. 

Энэ үеэр тэрээр аймгийн төвүүдийн айл өрхийг цахилгааны хөнгөлөлттэй тарифт хамруулах ажлын бэлтгэлтэй танилцлаа. Засгийн газрын энэ оны 9 дүгээр сарын 23-ны хуралдаанаар агаарын бохирдлыг бууруулах зорилгоор аймгийн төвүүд болон 10 мянгаас дээш хүн амтай сум, суурин газрын эрчим хүчний нэгдсэн сүлжээнд холбогдсон гэр хорооллын тарифт тоолууртай өрхийн цахилгааны төлбөрийг 100 хувь хөнгөлөхөөр шийдвэрлээд байгаа юм. 

Хөнгөлөлт нь энэ оны 11 дүгээр сарын 1-нээс дараа оны 3 дугаар сарыг дуустал оройн 21:00 цагаас өглөөний 06:00 цагийн хооронд хэрэглэсэн цахилгаанд хамрагдан үйлчлэх юм.



Холбоотой мэдээ