Сиатл-Улаанбаатарын онгоцоор 248 иргэн эх орондоо ирэв

Монголын мэдээ | Нийгэм
192@montsame.mn
2020-10-01 15:28:27

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Сиатл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өнөөдөр 14:00 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардлаа. Тус онгоцоор 248 иргэн эх орондоо ирэв. Эрүүл мэндийн шалтгаантай 12, өндөр настан 38, бага насны хүүхэдтэй гэр бүлийн 50, жирэмсэн 2, бусад хүндэтгэн үзэх шалтгаантай 135 иргэн иржээ.


Иргэдийг “Корпорэйт” зочид буудал, “Наранбулаг” амралтын газарт тусгаарлах хуваарьтай байсан ч дулааны шугамын засварын ажлын улмаас “Эрхэс”, “Тэмүжин”, “Майсон” зочид буудал, “Синдүра мед” эмнэлэг, “Налгар” амралтын газарт тусгаарлалаа гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ. 


Холбоотой мэдээ