"Хэрлэн Хивс", "УИД" ХК-ийн ханш хамгийн их өсөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2020-09-30 10:18:31

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид өчигдөр, 9 дүгээр сарын 29-нд энгийн арилжаагаар I, II, III ангиллын 37 ХК-ийн 63 сая төгрөгийн 500.562 хувьцаа арилжив. Үүнээс 14 ХК-ийн хувьцааны ханш өсөж, 13 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 10 үнэт цаасны ханш тогтвортой байлаа. 

Энэ өдөр "Хэрлэн Хивс" (HRL+14.28%) болон "Улсын Их Дэлгүүр" ХК (UID+12.35%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Ган Хийц" (GHC-14.28%) болон "Махимпекс" ХК (MMX-8.76%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд нийт 109 үнэт цаасыг 11 сая төгрөгөөр арилжив.

"TOP 20" индекс 0.13 хувиар буурч 17436.66 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2,579,697,701,929.97 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.   


Холбоотой мэдээ