Эрдэнэ сум баруун бүсийн “Тэргүүний сум”-аар шалгарлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2020-09-28 19:31:46

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн Эрдэнэ сум баруун бүсийн “Тэргүүний сум”-аар шалгарлаа.


Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны хүрээнд сум орон нутгийнхаа эдийн засаг, нийгмийг хөгжүүлж, иргэдийнхээ ашиг орлогыг нэмэгдүүлэн үйлдвэр үйлчилгээг өргөжүүлэхэд ахиц гаргасныг ийнхүү үнэлсэн байна. Говь-Алтай аймгийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Ганбат, ЗДТГ-ын дарга Ч.Бат-Эрдэнэ нар  “Баруун бүсийн зөвлөл”-ийн хүндэт туг, өргөмжлөл, мөнгөн шагналыг Эрдэнэ сумын Засаг даргад гардуулан өглөө. 


Говь-Алтай аймгийн Эрдэнэ сум нь 1924 онд байгуулагдсан, хуучнаар Засагт хан аймгийн Ёст бээсийн хошуу. Сангийн далай, Цэцэгнуур, Цагаан-Уул, Өлзийт 4 багийн нийт 567 өрхөд 2341 хүн амьдардаг сум юм. Сүүлийн жилүүдэд тус суманд улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгөөр олон бүтээн байгуулалтын ажил хийж байгаа. Тодруулбал, 2019 оны гуравдугаар сард Улсын төсвийн 900 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар 100 хүүхдийн шинэ цэцэрлэг, 12 дугаар сард улсын төсвийн 970 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар ЗДТГ-ын барилгыг ашиглалтад оруулсан юм. 


Холбоотой мэдээ