Зам тээврийн ослоор хоёр хүн амиа алдав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
sodonizm@gmail.com
2020-09-28 13:06:39

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Зам тээврийн ослын улмаас орон нутагт энэ сарын 27-нд  хоёр хүн амиа алдаж, гурван хүн гэмтжээ.

Тодруулбал, Увс аймгийн Өмнөговь сумын “Намир” гэх газарт “Мустанг-150” маркийн улсын дугааргүй мотоцикл оройн 22.40 цагийн орчим онхолдож, жолооч Ц амиа алдсан байна.

Мөн Төв аймгийн Эрдэнэ сумын Өгөөмөр нэгдүгээр багийн ойролцоо “Hyundai Sonata-7” маркийн автомашин шөнийн 00.20 цагт  осолдож, жолооч нь амиа алдаж, хамт явсан гурван хүн гэмтсэн байна. Гурван хүний нэг нь дөрвөн настай хүүхэд байжээ.

Хэргийг Тээврийн цагдаагийн албанаас шалгаж байна. 

Холбоотой мэдээ