"Улаанбаатар Түншлэл-2020“ шилдгүүдээ шалгаруулав

Монголын мэдээ | Эдийн Засаг
192@montsame.mn
2020-09-27 19:31:42

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Үндэсний үйлдвэрлэгчид, ЖДҮ эрхлэгчдийн бүтээгдэхүүнийг жил бүрийн намар дэлгэдэг "Улаанбаатар Түншлэл-2020“ үзэсгэлэн худалдаа өнөөдөр дуусаж оролцогчдыг шалгарууллаа. 

Үндэсний үйлдвэрлэл, үйлчилгээ, брэнд бүтээгдэхүүнийг олон нийтэд сурталчлах, олон улсын стандартад нийцсэн бараа бүтээгдэхүүнийг экспортлох, шинэ зах зээлд гаргах, түншлэлийг бий болгох нөхцөл боломжийг бүрдүүлэх зорилготой үзэсгэлэн худалдаа энэ жил 45 дахь удаагаа болж, 110 гаруй ААН оролцож бүтээгдэхүүнүүдээ танилцуулав. Үүнээс үзэсгэлэнгийн шилдэг ААН-ээр "Очир дагинас” ХХК шалгарч, дээд шагнал гран-при цом, хүндэт өргөмжлөл авлаа. 


“Дэлхийд өрсөлдөхүйц монгол брэнд”-ээр “Gem international” ХХК-ийн “Домч бор” нэрийн бүтээгдэхүүн, Gem draft 5 төрлийн цуврал бүтээгдэхүүн, үзэсгэлэнгийн “Үлгэр жишээ байгууллага”-аар “Мах импэкс” ХК тус тус шалгарлаа.  Цаашлаад үзэсгэлэнгийн хүндэт өргөмжлөл цомоор:

  • “Витафит милк” ХХК-ийн “Vitafit пробиотик ундаа” “Онцлох шинэ бүтээгдэхүүн”-ээр,
  • “Мон крем” ХХК-ийн “Маалай моолой” брэндийн монголдоо анхдагч хүүхдийн оо “Онцлох шинэ бүтээгдэхүүн”-ээр,
  • “Глобал трейдинг деволопмент” ХХК-ийн  “Nixoderm”, “Starbalm” брэндүүдийн цуврал “Шилдэг импортын бүтээгдэхүүн”-ээр,


  • “Кашмир саксесс” ХХК-ийн “Zula ts” брэндийн ноолууран бүтээгдэхүүн  “Экспортын онцлох бүтээгдэхүүн”-ээр,
  • “Сирм” ХХК-ийн “Molly’s irish cream”, “Sandara” брэнд бүтээгдэхүүн “Импортын шилдэг бүтээгдэхүүн"-ээр,
  • “Акватик” ХХК-ийн “Nomuda home” брэндийн бүтээгдэхүүнүүд “Импортыг орлох шилдэг бүтээгдэхүүн”-ээр,
  • “Талх чихэр” ХК-ийн “Хаан брэнд бургерийн талх”  “Олон улсын стандарт нэвтрүүлэгч”-ээр,
  • “Хөгжил трейд” ХХК-ийн “Гипон” ариутгалын цуврал бүтээгдэхүүн “Орчин үеийн технологи нэвтрүүлэгч”-ээр тус тус шалгарууллаа.


"Мишээл Экспо" төвд 9 дүгээр сарын 24-нд эхэлсэн "Улаанбаатар Түншлэл-2020“ үзэсгэлэнд оролцогчдын бараа бүтээгдэхүүнийг зохион байгуулагч ХХААХҮЯ, МҮХАҮТ, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, НМХГ, СХЗГ, Улаанбаатар хотын худалдааны танхим хамтран нийт 10 номинацаар сонгон шалгаруулжээ.





Гэрэл зургуудыг Т.Чимгээ


Холбоотой мэдээ