УИХ-ын дарга Баянхонгорт ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2020-09-26 21:48:39

Баянхонгор /МОНЦАМЭ/. Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Баянхонгор аймагт ажиллаж байна.

Улсын Их Хурлын даргыг Баганат талбайд аймгийн удирдлагууд, төрийн албан хаагчид угтан авч, ЗХЖШ-ын дугаар ангийн хүндэт харуул жагсаж  хүндэтгэн угтсан юм. Түүний дараа тэрбээр Өлзийт суманд өрнөж буй "Сумын төвийн шинэчлэл" төслийн үйл ажиллагаатай танилцаж, шинээр барьсан 1200 хүүхдийн Номундалай цогцолбор сургуулийн нээлт, "Жаргалтай амьдрал төв", Политехникийн коллежийн дадлагын байрны нээлтэд оролцлоо. Мөн гэр хорооллын шугам сүлжээний ажлын явц, мал мах боловсруулах үйл ажиллагаатай танилцаж, Баянхонгор сумын иргэд хөдөлмөрчидтэй Хөгжимт драмын театрт уулзалт хийв.

Их хурлын даргын энэхүү ажлын багт Монгол Улсын Засгийн газрын гишүүн Барилга хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан болон Эрчим хүчний дэд сайд М.Баярмагнай, Зам тээврийн хөгжлийн дэд сайд Ж.Бат-Эрдэнэ, БШУ-ны дэд сайд Г.Ганбаяр нарын зэрэг албаныхан багтжээ.

Холбоотой мэдээ