Төгсөгчид эмнэлэгт багаж хэрэгсэл хандивлав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2016-05-19 16:06:17

САЙН ҮЙЛСИЙН МЭДЭЭ

Увс аймгийн 2002 оны төгсөгчид олон нийтийн сүлжээнд "Манай төгсөлт 2002" гэсэн хаяг нээж, энэ хаягаараа дамжуулан хандив цуглуулсан байна.

Тэд цуглуулсан хандиваараа сүүлийн үед хот, хөдөөгүй хамгийн тулгамдсан асуудал болоод байгаа улаанбурханы халдварын үед нярай, бага насны хүүхдүүдийн эмчилгээнд нэн шаардлагатай багаж хэрэгслүүдийг худалдан авч аймгийн Нэгдсэн эмнэлэгт хүлээлгэн өгчээ. Тодуулбал, хүчилтөрөгч өтгөрүүлэгч, утлагын аппарат, сахар хэмжигч, зайнаас халуун хэмжигч зэрэг аппарат хэрэгслийг тус бүр 1-3 ширхэгийг хандивласан байна.

Сайн үйлсийн аянд Увс аймгийн 2002 оны бүх төгсөгчид буюу сум, сургууль бүхнээс төлөөлөл оролцсон аж. 

Увс аймаг Б.Батхүү

Холбоотой мэдээ