Хөлбөмбөгийн эрэгтэй, эмэгтэй шигшээ багийн ахлах дасгалжуулагчийг томилов

Монголын мэдээ | Спорт
ulzii@montsame.mn
2020-09-19 14:22:26

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын хөл бөмбөгийн холбооны /МХБХ/ Зөвлөлийн хурал энэ сарын 16-нд болж UEFA PRO зэрэглэлтэй МХБХ-ны Техникийн хэлтсийн дасгалжуулагчийн боловсрол хариуцсан Словак мэргэжилтэн Растислав Бозикийг Үндэсний шигшээ багийн дасгалжуулагчаар томиллоо.


Мөн МХБХ-ны Техникийн хэлтсийн мэргэжилтэн гавьяат тамирчин, Азийн хөл бөмбөгийн холбооны А ангиллын дасгалжуулагч Б.Буман-Учралыг эмэгтэй шигшээ багийн дасгалжуулагчаар томилжээ.



МХБХ-нд хоёр шинэ хэлтсийг бий болгож, нийт найман хэлтэс 45 хүний хуучин орон тоотой ажиллах шинэ бүтцийг Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Тэрбаатарын танилцуулснаар баталсан байна.


Мөн МХБХ-ны ирэх 8 жилийн урт хугацааны 8 зорилтот хөтөлбөрийг "Урт хугацааны стратеги хөтөлбөр 2020-2028" нэртэйгээр хэлэлцэж баталлаа.


Түүнчлэн ОУХБХ /FIFA/-ноос "COVID-19" халдвартай холбогдуулан олгох болсон буцалтгүй тусламжийг клубүүдийг дэмжих, эмэгтэй хөл бөмбөгийг нийслэлд болон орон нутагт хөгжүүлэх зэрэг тодорхой ажилд зарцуулахаар баталжээ.

Холбоотой мэдээ