1400 орчим га–д тариалалт хийгээд байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
erdenechimeg@montsame.mn
2016-05-19 13:32:25

Булган аймаг энэ хавар 73 аж ахуйн нэгж, 750–аад өрхийн тариаланчид нийт 35331 га–д үр тариа 558 га–д төмс, 320 га–д хүнсний ногоо,  35307 га–д тариалан тариалах зорилт тавин ажиллаж байна.

Тариалалтанд 22 гинжит трактор, 165 дугуйт трактор, 270 гаруй хөрс боловсруулах чиргүүл, дүүжин машин, 300 гаруй үрлэгч ажиллаж байна. Техник засварыг 93 хувьтай гүйцэтгэж, хаврын чийг хаах боловсруулалтыг 14700 га–д хийлээ. Аймгийн хэмжээнд тариалалт 5 сарын 1–ээс эхлэн одоогоор 1400 орчим га талбайг үрлээд байна.

Хаврын тариалалтанд шаардагдах 350 тн шатахууныг тариалах талбайн га тутамд 10 литрээр тооцож, 50 хувийн урьдчилгаатай, үлдсэн 50 хувийг намрын ургацаас авахаар олгож байна. Мөн тариалалтанд дутагдах  1700 тн үрийг 10 – 30 хувийн урьдчилгаатай Булган Хөтөлийн Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас олгож байна. Дотоодын үрийг 1 тн нь 800000, импортын үр 815000 төгрөгөөр олгож байна.

                                                                                                                           П.Батням
 

Холбоотой мэдээ