ЭЕШ-д 800 оноо авсан сурагчийг хоёр сая төгрөгөөр урамшууллаа

Орон нутагт | Өмнөговь
mishigsuren@montsame.mn
2020-09-18 16:12:39
Өмнөговь /МОНЦАМЭ/ Элсэлтийн ерөнхий шалгалтад 800 оноо авсан сурагчийг хоёр сая төгрөгөөр урамшууллаа.
Өмнөговь аймаг 2016 оноос хойш элсэлтийн ерөнхий шалгалтаа амжилттай өгч 800 оноо авсан сурагчийг аймгаас урамшуулж байхаар болсон билээ. 2020 онд технологийн хичээлийн ур чадварын төрөлд аймгийн хэмжээнд 800 оноо авч бахдам амжилт үзүүлсэн Улсын тэргүүний үндэсний лаборатори Нэгдүгээр бүрэн дунд сургуулийн 12а ангийн сурагч А.Хишигсайханд 2,000,000 төгрөгийн батламж гардууллаа.
Тус аймаг сүүлийн жилүүдэд боловсрол руу чиглэсэн олон талт ажлуудыг хийж байгаа бөгөөд үүний үр дүнд элсэлтийн ерөнхий шалгалтын оноогоороо улсдаа дээгүүр байрт ордог болсон юм. Тухайлбал гадаад хэлний багш нараа "Зөгийн үүр" хөтөлбөрт хамруулан гадаадын орнуудад мэргэжил дээшлүүлж, чадвартай багш нарыг урилгаар авч ирж ажиллуулсан байна.
Холбоотой мэдээ