Д.Трамп Орегон, Флорида муж улсуудад онцгой байдал тогтоожээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Jargal.d@montsame.mn
2020-09-16 15:59:13

ВАШИНГТОН. /TASS/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп тус улсын Орегон, Флорида муж улсуудад онцгой байдал зарлалаа гэж Цагаан ордны хэвлэлийн алба мэдээлжээ.


“Ерөнхийлөгч Дональд Трамп байгалийн гамшигтай холбогдуулан онцгой байдал тогтоох тухай Орегон муж улсын эрх баригчдын хүсэлтийг зөвшөөрсөн” гэж мэдэгдэлд дурдсан байна. Цагаан ордны хэвлэлийн алба мөн “Флорида муж улсад онцгой байдал тогтоосныг” мэдээлжээ. Үүнээс гадна, Америкийн удирдагч байгалийн гамшгийн уршгийг арилгахад муж улсуудын эрх баригчдад холбооны улсын тусламжийг үзүүлэхийг үүрэг болгосон байна.  


Орегон муж улсад байгалийн түймрийн улмаас 10 хүн амиа алдаж, 22 хүн сураггүй алга болсонд тооцогдож байна гэж тус муж улсын захирагч Кейт Браун мягмар гарагт мэдээлжээ. Айдахо муж улсад байрладаг Гал түймэртэй тэмцэх байгууллага хоорондын үндэсний төвөөс хамгийн сүүлд мэдээлснээр, одоогийн байдлаар АНУ-ын баруун нутгийн нийтдээ 10 муж улсад 1.8 сая га талбайг хамарсан 87 түймэр асаж байна.


Флорида муж улсад есдүгээр сарын 14-нд "Салли" хар салхи дэгдсэн бөгөөд одоог хүртэл үргэлжилсээр байгаа юм. 

Холбоотой мэдээ