“Жаргалтай амьдрал” төв баруун бүсийн иргэдэд үйлчилнэ

Орон нутагт | Баянхонгор
munkhzul@montsame.mn
2020-09-16 17:43:20
Баянхонгор /МОНЦАМЭ/. Архинд донтсон иргэдийг эмчлэх “Жаргалтай амьдрал” төвийг Баянхонгор аймгийн Засаг дарга Д.Мөнхсайханы санаачилгээр байгуулахаар бэлтгэл ажлыг базааж буй талаар бид мэдээлсэн. Тэгвэл тус төвийг аймгийн Нэгдсэн эмнэлгийн Сэтгэцийн эмч Б.Мөнхсүлд хариуцан ажиллуулах бөгөөд Баянхонгор аймаг гэлтгүй баруун бүсийн аймгийн архинд донтсон иргэдийг сэтгэл, эмнэлзүйн аргаар хослуулан эмчлэх үйл ажиллагааг явуулахаар болжээ.
Аймаг орон нутгийн зүгээс иргэдийнхээ сайн сайханд чиглэсэн ажил үйлчилгээнд мэргэжил, чадвараа харамгүй зориулан ажилладаг Б.Мөнхсүлд эмчийн ар амьдралыг дэмжиж 64 мкв бүхий 2 өрөө байрыг таван жил үнэ төлбөргүй ашиглуулахаар болж гэрээ байгуулав. Үр дүнтэй сайн ажиллавал тус байрыг түүний нэр дээр шилжүүлэн өгөх талаар ч гэрээнд тусгажээ.
Эмч Б.Мөнхсүлдийн хувьд эхнэр, хоёр хүүхэд, ээжийн хамт амьдардаг байна.
Холбоотой мэдээ