Зочлох үйлчилгээний салбарын ажиллагсдыг мэргэшүүлэх сургалт болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.gov.mn
2020-09-15 17:46:31

Төв /МОНЦАМЭ/. Төв аймгийн зочлох үйлчилгээний салбарын ажиллагсдыг мэргэшүүлэх хоёр дахь удаагийн сургалт энэ сарын 30-наас ирэх сарын 4-ний өдөр болно.

Тодруулбал БОАЖЯ-наас 21 аймгийн зочлох үйлчилгээний салбарын ажилтан, албан хаагчдыг чадавхжуулах онол, практикийн үнэ төлбөргүй сургалтыг Монгол орон даяар зохион байгуулах гэж байна. Сургалтад зочлох үйлчилгээний салбарт үйл ажиллагаа эрхэлдэг ААН, байгууллага, тухайн салбарт ажиллах сонирхолтой иргэд хамрагдах боломжтой. Тус сургалт тогооч, зөөгч, зочид буудлын ресепшн, зочид буудал , жуулчны баазын өрөөний үйлчлэгч, хаалгач, жолооч, хөтөч-тайлбарлагч, зөөгч, менежер, захирлуудын сургалт гэх чиглэлүүдээр зохион байгуулах аж. Иймээс сургалтад хамрагдах болон дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл аймгийн Байгаль орчин,аялал жуулчлалын газарт ирж бүртгүүлэх буюу 70273290, 88843300 утсаар холбогдохыг урилаа. 

Ташрамд, өмнөх жилийн сургалтад тус аймгийн есөн сумын хувиараа болон аялал жуулчлалын үйл ажиллагаа эрхлэгч 19 аж ахуй нэгжийн  74 хүн оролцож давхардсан тоогоор 102 хүнд гэрчилгээ олгожээ.

Холбоотой мэдээ