Америкийн нээлттэй тэмцээний ялагч Осака WTA-гийн чансаанд дээшлэв

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
ayanzaya@montsame.gov.mn
2020-09-14 14:58:02

МОСКВА. /TASS/. WTA” буюу Эмэгтэй теннисчдийн холбооны чансаанд Японы теннисчин Наоми Осака есдүгээр байраас дээшлэн гуравдугаарт жагсаж байна.


Харин түүний шигшээ тоглолтын өрсөлдөгч Беларусийн тамирчин Виктория Азаренко 13 байраар дээшилж, 14 дүгээрт бичигджээ. Нээлттэй тэмцээний финалын тоглолт ням гаргийн орон болж, Японы теннисчин Наоми Осака ялагч болсон юм. “WTA” чансааг Австралийн тамирчин Эшли Барти, Румыны тамирчин Симон Халеп нар тэргүүлж байна. 


 WTA”-гийн 9 дүгээр сарын 14-ний чансаа

·         1. Эшли Барти (Австрали)

·         2. Симона Халеп (Румын)

·         3. Наоми Осака (Япон)

·         4. Каролина Плишкова (Чех)

·         5 . София Кенин (АНУ)

·         6 . Элина Свитолина (Украин)

·         7 . Бьянка Андрееску (Канад)

·         8 . Кики Бертенс (Нидерланд)

·         9 . Серена Уильямс (АНУ)

·         10. Белинда Бенчич (Швейцар) 

Холбоотой мэдээ