Музейн үзмэрт эрдэм шинжилгээний тодорхойлолт бичиж зурагжуулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2020-09-08 17:59:20

Завхан/МОНЦАМЭ/. Тус аймгийн Орон нутгийн музей 24 сумын музейн техникийн ажилчдын хийсэн судалгаа шинжилгээг бүртгэн хүлээн авчээ.

Мөн угсаатны, байгалийн түүхийн музейн үзмэрээс 1200 гаруй үзмэрт эрдэм шинжилгээний тодорхойлолт бичиж, зурагжуулан, RCH программ дээр бүртгэн баримтжуулаад байгаа гэв. Тус музей нь жилдээ 4580 гаруй хүнд үйлчилдэг ба өнөөдрийн байдлаар 780 орчим хүнд үнэгүй үйлчилгээ үзүүлжээ. Эднийх Алдартнуудын танхим болон, Байгаль, түүхийн танхимаараа дамжуулан Улиастайд зохион байгуулж буй тэмдэглэлт баяр ёслол, ой, анги хамт олны уулзалтуудаар уртасгасан цагаар ажиллаж танин мэдэхүйн дэлгэрэнгүй танилцуулгыг өгдөг байна.

Мөн хүүхэд, залуучууд болон иргэдэд музейн ховор эд үзмэрийг хэрхэн хадгалж хамгаалах талаарх зөвлөмжийг ч өгдөг ажээ. Өдгөө тус музей байгалийн, түүхийн, угсаатны гэх мэтчилэн 11 танхимтай. Тухайлбал байгаль газар зүйн танхимд МЭӨ 3-4 мянган жилийн өмнөх үеийг төлөөлөх хүрэл зэвсгийн олдворууд, Завхан нутгийн уул нуруу, хээр талаас дээжлэн авсан ашигт малтмал, эрдэс баялаг, үнэт чулуунууд, Монголын Улаан номд орсон борцгор хотон, цоохор ирвэс, аргаль угалз, янгир хулан, буга согоо зэрэг 50 орчим амьтны чихмэл байдаг.

Мөн Завхан нутгийн сайн үүлдрийн махны ноосны чиглэлийн нарийн ноост сартуул омгийн хонь, буурал омгийн ямаа зэргийн тусгай үзмэрийг өнгөрсөн жил шинэчлэн дэглэжээ. Түүнчлэн энд ан амьтад, жигүүртэн шувуудын чихмэл, бэлчээрийн ба эмийн ургамлын цуглуулгууд, дэлхийд устаж үгүй болсон палеонтологийн олдвор болох арслан зааны дунд чөмөгний яс зэрэг бий. 

Холбоотой мэдээ