Жун Наншань академич “Бүгд Найрамдах улсын одон” хүртэв

ХИЛИЙН ЧАНАДААС
ankhbayar.abr@yahoo.com
2020-09-08 13:16:38

Бээжин /МОНЦАМЭ/. Хятадад цар тахалтай тэмцэх ажлын хүрээнд гавьяа байгуулсан иргэдээ алдаршуулах зорилготой хүндэтгэлийн ёслол өнөөдөр өглөө Бээжин хотын Ардын их хурлын ордонд боллоо.

            Энэ үеэр уг ажлыг удирдан зохион байгуулж, цар тахлыг дарахад гол үүрэг гүйцэтгэсэн Хятадын нэрт академич Жун Наншаньд Хятад улсын дарга Ши Жиньпин “Бүгд найрамдах улсын одон” гардуулав.

            Хурлын үеэр Ши Жиньпин, өнгөрсөн 8 сар гаруйн хугацаанд Хятадын Коммунист намын удирдлага дор бүхий л үндэстэн ястнууд хамтран цар тахлын эсрэг тэмцэл өрнүүлж, түүхэн сорилтыг даван туулахад хүчин чармайлт гаргасныг онцлов.

            Бүх Хятадын Ардын төлөөлөгчдийн Их хурлын Байнгын хороо өнгөрсөн сард дээрх тэмцэлд үнэтэй хувь нэмэр оруулсан эрхэм хүмүүсийг Төрийн дээд, одон медалиар шагнахаар шийдвэрлэжээ.

            Тухайлбал, Жун Наншань академичид “Бүгд найрамдах улсын одон”, Тяньжины Хятад анагаах ухааны сургуулийн захирал Жан Боли, Ухань хотын Жин Интан эмнэлгийн захирал Жан Дин Юүй, вакцины судалгаанд үнэтэй хувь нэмэр оруулсан Цэргийн Шинжлэх ухааны академийн Био-инженерийн хүрээлэнгийн захирал Чөнвэй нарт “Ардын баатар” хүндэт одонг гардуулсан байна.  

Холбоотой мэдээ