Төсөвт тодотгол хийнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
erdenechimeg@montsame.mn
2016-05-18 15:57:05

Увс аймгийн ИТХ-ын 6 дахь удаагийн сонгуулийн ээлжит 12 дугаар хуралдаан энэ сарын 20-нд болох гэж байна.

Уг хурлаар аймгийн 2016 оны төсөвт тодотгол хийх аж. Ээлжит хурал болох гэж байгаатай холбогдуулан аймгийн Засаг даргын зөвлөл хуралдаж 2016 оны төсвийн тодотголын тухай, 2016 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд өөрчлөлт оруулах тухай, Аймгийн соёл, урлагийн салбарын хөгжлийн хөтөлбөр батлах тухай, Нийтийн тээврийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх тухай зэрэг асуудлыг хэлэлцлээ.

Увс аймаг Б.Батхүү

 

 

Холбоотой мэдээ