Токио руу хийх тусгай нислэгийг хойшлуулж Сөүл рүү үйлдэхээр болов
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. БНСУ-аас эх орондоо ирэх иргэдийн хүсэлтийг харгалзан үзэж, энэ сарын 21-нд Сөүл хот руу тусгай нислэг үйлдэх шийдвэрийг УОК гаргажээ.
Энэ талаар ГХЯ-ны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг мэдээлэхдээ, "БНСУ-аас эх орондоо ирэх хүсэлтийг 5000 гаруй иргэн гаргаад байна. Тиймээс энэ сарын 21-нд Япон улсын Токио хот руу үйлдэхээр төлөвлөөд байсан нислэгийг хойшлуулж, оронд нь Сөүл рүү нислэг үйлдэхээр болсон. Энэ мэдээллийг Япон, БНСУ-д байгаа иргэдэд танилцуулсан. Япон улсад нутаг буцах хүсэлтэй 700 гаруй иргэн байгаа ч энэ сард багтан яаралтай буцах хүсэлтэй хүн цөөхөн байсан тул нислэгийг хойшлуулж, 10 дугаар сард үйлдэхээр боллоо" хэмээв.
Ташрамд дурдахад, гадаадаас 11 мянган иргэн эх орондоо ирэх хүсэлт гаргаснаас 5000 нь БНСУ-д байна. 2000 гаруй нь АНУ, 700 нь Япон, 700 нь Австрали улсад байгаа юм. Энэ сараас АНУ, Австралиас иргэдээ түлхүү татахаар УОК шийдвэрлэсэн. Мөн УОК-оос тусгаарлах байрны нөөцтэй уялдуулан Казахстан улс руу дахин нислэг хийх асуудлыг судалж байгаа аж.
УОК-ын шийдвэрийн дагуу энэ сард үйлдэх нислэгийн хуваарь