Ерөнхий сайд У.Хүрэлсүх Сайншанд-Баруун-Уртын төслийн бэлтгэл ажилтай танилцлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2020-09-04 14:28:26

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ерөнхий сайд У.Хүрэлсүх Сайншанд-Баруун-Урт, Баруун-Урт-Хөөт-Чойбалсан, Хөөт-Бичигт” чиглэлийн төмөр замын төслийн бэлтгэл ажилтай танилцлаа.


Нийт 846 км урт уг төмөр замын төсөвт өртөг 1.1 тэрбум ам.доллар бөгөөд ОХУ-Монгол-БНХАУ-ыг холбох зүүн бүсийн босоо тэнхлэгийн төмөр зам юм. Уг төмөр зам нь Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд өндөр хувь нэмэр оруулна хэмээн үзэж буйгаа ЗТХ-ийн сайд Л.Халтар танилцуулав.


Төслийн хэрэгжүүлэгчээр ЗХЖШ ажиллаж байгаа юм. Бүтээн байгуулалтад ажиллаж буй цэргийн албан хаагч сард 2 сая гаруй төгрөгийн цалинтай гэдгийг ЗХЖШ-ын Бүтээн байгуулалтын хөгжлийн газрын дарга Д.Жаргалсайхан хэллээ.


Тавантолгой-Зүүнбаянгийн төмөр замын ажил хуваарийн дагуу явж байгааг Ерөнхий сайд У.Хүрэлсүх онцлоод тус чиглэлд газрын тос дамжуулах хоолой барихаар тооцож, ажлын уялдаагаа сайжруулахыг сануулсан юм. Уг төмөр замын трассын дагуу уул уурхайн орд газрын 37 ашиглалтын лиценз аж ахуйн нэгж, хувь хүмүүст олгогдсон байдаг аж.

Холбоотой мэдээ