Хятад иргэнийг сүрдүүлж их хэмжээний мөнгө завшсан хэргээр хорьжээ

Монголын мэдээ | Хууль
batsaikhan@montsame.mn
2016-05-18 12:58:57

“Босоо хөх Монгол” ТББ-ын удирдах зөвлөлийн 4 хүнийг Эрүүгийн цагдаагийн газраас учир битүүлгээр баривчлан хорьсон тухай бид өмнө мэдээлсэн. Тэгвэл дээрх нөхөд БНХАУ-ын иргэнийг сүрдүүлж, их хэмжээний мөнгө завшсан хэрэгт сэжигтнээр татагдан хоригдсон байна.

"Босоо хөх Монгол" ТББ-ын удирдах зөвлөлийн гишүүн Б, Б, Т, Б нар БНХАУ иргэн Ж-д хүч хэрэглэн заналхийлж, сүрдүүлснээр их хэмжээний мөнгө авсан хэргээр мөрдөн байцаагдаж эхэлжээ. Хэрвээ буруутай нь тогтоогдвол, Эрүүгийн хуулийн 149 дүгээр зүйл нь “Бусдын эд хөрөнгийг авахаар далайлган сүрдүүлэх” гэсэн заалтын дагуу мөн хуулийн  149.3-ийн  “Энэ хэргийг урьд нь хулгайлах, булаах, дээрэмдэх гэмт хэрэгт удаа дараа шийтгүүлсэн этгээд, онц аюултай гэмт хэрэгтэн, зохион байгуулалттай бүлэг, гэмт бүлэглэл үйлдсэн, түүнчлэн онц их хэмжээний эд хөрөнгө авахаар далайлган сүрдүүлсэн бол эд хөрөнгийг хурааж, таваас дээш арван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ”.  Тэднийг одоогоор  ШШГЕГ-ийн харьяа хорих 0461 дүгээр ангид цагдан хорьсон байна.

Ж.Батсайхан

Холбоотой мэдээ