ХӨСҮТ-д коронавируст халдвартай 10 хүн эмчлүүлж байна

Монголын мэдээ | Эрүүл мэнд
bolor@montsame.mn
2020-09-03 11:42:00

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ХӨСҮТ, Дархан-Уул аймгийн вирус судлалын лабораторид өчигдөр нийт 354 хүний сорьцод шинжилгээ хийснээс коронавирусний халдвар илрээгүйг ХӨСҮТ-ийн тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа өнөөдрийн ээлжит хэвлэлийн хурлаар мэдээллээ.


Өнөөдрийн байдлаар, манай улсад коронавирусний батлагдсан 306 тохиолдол бүртгэгдсэнээс 296 буюу 96.7 хувь нь эдгэрчээ. Үүнээс сувиллын ажиглалтад 21, гэрийн ажиглалтад 46 хүн байгаа бол 229 хүний ажиглалт тандалтын хугацаа дуусжээ.


ХӨСҮТ-д одоогоор коронавирусний халдвартай 10 хүн эмчүүлж байгаагаас 9 хүний биеийн байдал хөнгөн, нэг нь хүндэвтэр байна. Тус төвд ажиглалт, тусгаарлалтад 28 хүн байна.


Өчигдрийн шинжилгээнд 2020 оны 8 дугаар сарын 15-нд Сөүл-Улаанбаатар чиглэлийн нислэгээр ирсэн 267 хүний давтан шинжилгээ, ХӨСҮТ-д тусгаарлагдсан 1, сувилалд тусгаарлагдсан 8, ажиглах байранд тусгаарлагдсан 37, тандалтын зорилгоор цуглуулсан 4 сорьц, Увс аймагт тусгаарлагдсан 5, Алтанбулаг боомтоор орж ирсэн ачаа тээврийн 32 жолоочийн шинжилгээний хариу багтжээ.

 

Ш.Мөнхбаяр

Холбоотой мэдээ