Мотоспортын аялагчид 9000 км зам туулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2016-05-18 10:39:13

“Сэлэнгэ мотор” спорт клубын аяллын нээлт МҮОХ-ны гадна талбайд өчигдөр боллоо. Аялал тавдугаар сарын 15-ны өдөр  Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумаас гараагаа эхэлж, маргааш нь Улаанбаатар хотноо техникийн үйлчилгээнд хамрагджээ. 

Аялагчид одоо хотоос зүүн чиглэлд гараад байна. Аяллын үргэлжлэх замын урт 9000 орчим км бөгөөд зургадугаар сарын 23-нд буюу Олимпийн өдрөөр барианд орно. Монголын үндэсний олимпийн хороо байгуулагдсаны 60 жилийн ой энэ онд тохиож байгаа бөгөөд энэ хүрээнд Сэлэнгэ аймгаас төрсөн мото спортын шилдэг тамирчид болох гавьяат дасгалжуулагч Л.Баасанжав, Ш.Эрдэнэбилэг нарт хүндэтгэл үзүүлэх аяллыг зохион байгуулахаар болсон юм.

Энэхүү аяллын багт ”Сэлэнгэ мотор” клубын дасгалжуулагч, авто спортын дэд мастер П.Баярмагнай, ”Сэлэнгэ мотор” клубын гишүүн, гаалийн ажилтан Ганбат, уг клубын гишүүн, 1-р зэрэгтэй тамирчин Баттогтох багтжээ. “Сэлэнгэ мотор” спорт клубтэй Монголын автомашин, мотоциклын спортын холбоо, МҮОХ, ХХЕГ, Сэлэнгэ аймгийн гаалийн газар, “КТМ” клуб зэрэг байгуулагууд хамтран энэ аяллыг зохион байгуулж байгаа юм.

Д.Өлзий

Холбоотой мэдээ