Баян суманд 75 хүүхдийн ортой шинэ дотуур байр ашиглалтад орлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.gov.mn
2020-09-01 18:16:31

Төв /МОНЦАМЭ/. 2020-2021 оны хичээлийн жилийн босгон дээр  Төв аймгийн Баян суманд 75 хүүхдийн ортой шинэ дотуур байр ашиглалтад орлоо. 

Тус дотуур байрны нээлтийн үйл ажиллагаанд аймгийн ЗДТГ-ын ХОХБТХ-ийн дарга Д.Саран-Эрдэнэ, БСУГ-ын мэргэжилтэн Ч.Цэцгээ, сумын удирдлагууд, Ерөнхий боловсролын сургуулийн удирдлагууд, багш, ажилчид, эцэг эхчүүд, сурагчид оролцлоо. 

Ийнхүү шинэ байр ашиглалтад орсноор дотуур байранд орох хүсэлтэй сурагчдыг 100 хувь хамруулах боломж бүрдэж байгааг албаныхан онцлов. 

Сурагчдын дотуур байрыг УИХ-ын гишүүн асан М.Энхболдын дэмжлэгтэйгээр, улсын төсвийн 900 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар барьсан бөгөөд барилгын ажлыг “Төв Цогт Өлзийт” ХХК гүйцэтгэжээ. 

Ташрамд, Баян сумын Ерөнхий боловсролын сургууль нь 20 багш, 17 ажилтан, 274 сурагчтайгаар үйл ажиллагаа явуулдаг. Хуучин дотуур байр нь 2007 онд 25 хүүхдийн ортойгоор ашиглалтад орсон бөгөөд шинэчлэн барьж, хүчин чадлыг сайжруулах шаардлага тулгарсан байна.

 

Холбоотой мэдээ