Шивээхүрэн-Сэхэ боомт цайны завсарлагагүй ажиллана

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
sodonizm@gmail.com
2020-09-01 17:23:20

Улаанбаатар/МОНЦАМЭ/. Шивээхүрэн-Сэхэ боомт маргааш буюу 9 дүгээр сарын 2-ноос эхлэн өглөө 8.00 цагаас орой 20.00 цаг хүртэл цайны завсарлагагүй ажиллахаар болжээ.


Тус боомтоор өдөрт дунджаар 700-800 машин нүүрс экспортод гарч байгаа бөгөөд ийнхүү ажиллах цагийг нэмэгдүүлснээр 800-900 машин нэвтрэх боломжтой болох юм.


Наймдугаар сарын 2-ны өдрийн байдлаар манай улс нийт 11,255.6 мян.тонн нүүрс, 801.8 мян.тонн зэсийн баяжмал, 4,948.5 мян.тонн төмрийн хүдэр экспортолсон байна. Үүнийг өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад нүүрсний экспорт 46.4 хувиар, зэсийн баяжмал 8.3 хувиар, төмрийн хүдэр 0.9 хувиар тус тус буурсан үзүүлэлт аж.

 

Холбоотой мэдээ