18 хүртэлх насны хүүхдүүд музейд үнэ төлбөргүй үйлчлүүлэх боломжтой

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2020-09-01 15:34:46

Ховд /МОНЦАМЭ/. 2020-2021 оны хичээлийн жилийг тохиолдуулан Ховд аймгийн Музейн хамт олон есдүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 18 хүртэлх насны бүх хүүхдийг байнгын болон түр үзэсгэлэнгийн танхимд үнэ төлбөргүй үйлчлүүлэх боломж олгож байна. 

Энэ нь хүүхэд, өсвөр үеийнхэнд эх оронч үзэл төлөвшүүлэх, монгол ахуй, өв соёлыг түгээх, сурч боловсрох, авьяас, ур чадвараа хөгжүүлэх үйлсэд бодит хувь нэмэр оруулахад чиглэж байгаагаараа онцлогтой.

Тиймээс орон нутгийн хүүхэд багачууд, өсвөр үе, залуучуудыг аймгийн Музейн байнгын болон түр үзэсгэлэнгийн танхимаар үйлчлүүлэхийг урив.

Ховд аймгийн Музейн сан хөмрөгт 3000 гаруй үзмэр бий. Музейн үзмэр цуглуулгийн дийлэнх хэсгийг угсаатны төрөл зүйл, шашин шүтлэг,  түүхэн гэрэл зураг эзэлдэг.

Холбоотой мэдээ