А.Гылымхан хичээлийн шинэ жилийн мэндчилгээ дэвшүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2020-09-01 11:35:08

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Засаг дарга А.Гылымхан хичээлийн шинэ жилийг тохиолдуулан багш, сурагч, эцэг эхчүүдэд мэндчилгээ дэвшүүллээ.

Тэрээр мэндчилгээндээ, «Эрдмийн өргөөний гэрэлт хаалгыг татан орж буй хүүхэд багачууд, оюутан, сурагчид аа,

Ирээдүй хойч үедээ эрдэм өвлүүлэх их үйлсийн эзэд багш, сурган хүмүүжүүлэгч, боловсролын салбарын нийт ажилтан, ажиллагсад аа,

Хүндэт эцэг эхчүүд ээ,

Та бүхэндээ 2020-2021 оны хичээлийн шинэ жилийн баярын мэндийг өргөн дэвшүүлье.

Дэлхий нийтэд тархаж буй цар тахалтай хүнд үед хичээлийн шинэ жилтэйгээ золгож байгаа Та бүхэн Эрүүл мэндийн яам, Улсын Онцгой Комисс, Мэргэжлийн хяналтын газраас гаргасан заавар зөвлөмжийг даган мөрдөж хариуцлагатай байхыг хичээнгүйлэн хүсэж байна» хэмээжээ.

Холбоотой мэдээ