АНУ-д халдвар авсан хүний тоо зургаан саяд дөхөж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
khulan@montsame.gov.mn
2020-08-31 15:41:29

ВАШИНГТОН. /BBC/. АНУ-д коронавирусний халдвар авсан хүний тоо зургаан саяд дөхөж байгааг Жонс Хопкинсийн нэрэмжит их сургуулийн мэдээлэл харууллаа.


Дэлхийн улс орнуудаас халдвар хамгийн их тархсан АНУ-д сүүлийн мэдээллээр 5999431 хүн халдвар авч, 183066 хүн нас барсан байна.


АНУ-ын Айова, Хойд Дакота, Өмнөд Дакота зэрэг муж улсуудад сүүлийн үед халдварын тохиолдлын тоо нэмэгдэх болжээ.


Гэсэн хэдий ч Америк даяар өдөрт шинээр бүртгэгдэх халдварын тохиолдлын тоо өнгөрсөн долоодугаар сард хамгийн өндөр үзүүлэлтэд хүрснээсээ хойш буурсан дүн үзүүлж байгаа юм. 



АНУ-д өдөрт бүртгэгдэж буй халдварын тохиолдол, нас барсан хүний тоон үзүүлэлт /3 дугаар сараас хойш/

Холбоотой мэдээ