“US Open” тэмцээн Нью-Йоркт эхэлнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
Jargal.d@montsame.mn
2020-08-31 12:27:49

НЬЮ-ЙОРК. /TASS/. Коронавирусний цар тахал гарснаас хойш анх удаа зохион байгуулах гэж буй талбайн теннисний “Их дуулга” цувралын эхний тэмцээн болох "US Open" буюу АНУ-ын Нээлттэй тэмцээн даваа гарагт Нью Йорк хотноо эхэлнэ.


Цар тахлын улмаас тэмцээнийг зохион байгуулагчид аюулгүй байдлыг хангах онцгой арга хэмжээ авсан боловч дэлхийн олон одууд оролцохоос татгалзжээ. Гэсэн хэдий ч өнгөрсөн жилийн финалд шалгарсан Данийл Медведев зэрэг Оросын шилдэг теннисчид тэмцээнд оролцож аваргын төлөө өрсөлдөнө.


Медведев “US Open” тэмцээний эхний тойрогт Аргентины теннисчин Федерико Дельбонистой учраа таарчээ.


Холбоотой мэдээ