МҮОХ, Монголын телевизүүдийн холбоотой хамтран ажиллана

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2020-08-27 08:07:29

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын үндэсний олимпийн хороо/МҮОХ/-ны Ерөнхийлөгч Н.Түвшинбаяр, Тэргүүн дэд ерөнхийлөгч, Олон улсын олимпийн хороо/ОУОХ/-ны гишүүн Б.Баттүшиг, МҮОХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган нар өчигдөр /2020.08.26/ Монголын телевизүүдийн холбоо/МТХ/-ны удирдлагуудыг хүлээн авч уулзав.


Уулзалтад МТХ-ны гүйцэтгэх захирал Т.Ганзул тэргүүтэй NTV, SBN, Mongol HD, UBS телевизийн захирлууд хүрэлцэн ирж, цар тахлын улмаас 1 жилээр хойшлоод буй "Токио-2020" олимпын наадмыг шууд дамжуулах тухай санал бодлоо солилцов.


Тус уулзалтаар МҮОХ болон МТХ-ноос хамтран ажиллах ажлын хэсэг байгуулж, "Токио-2020" олимпын наадмыг угтан спорт-олимпизмийг түгээн дэлгэрүүлэх, олимпын боловсрол, соёл, үнэт зүйлсийг түлхүү сурталчлан таниулах нэвтрүүлгүүдийг бэлтгэн 2021 оны нэгдүгээр сараас эхлэн олон нийтэд хүртээхээр тогтов.


МТХ-нд нийт 16 телевизийн 40 гаруй суваг хамрагддаг бөгөөд энэ нь Монгол улсын нийт хүн амын 90 гаруй хувь нь уг сувгуудыг үзэж байгаа аж.

Холбоотой мэдээ