"Тээвэр-Ачлал","УИД" ХК-ийн ханш хамгийн их өсөв
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид өчигдөр, 8 дугаар сарын 24-нд энгийн арилжаагаар I, II, III ангиллын 34 ХК-ийн 52.6 сая төгрөгийн үнийн дүн бүхий 582.651 хувьцаа арилжив. Үүнээс 9 ХК-ийн хувьцааны ханш өсөж, 19 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 6 үнэт цаасны ханш тогтвортой байлаа.
Энэ өдөр "Тээвэр-Ачлал" (ACL+15.00%) болон "Улсын Их Дэлгүүр" ХК (UID+12.41%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "БиДиСек" (BDS-14.86%) болон "Дархан Зочид Буудал" ХК (DZG-14.73%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.
Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 6 үнэт цаасыг 600.070 төгрөгөөр арилжсан байна.
"TOP 20" индекс 0.08 хувиар буурч 17044.04 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2,594,674,900,299.94 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.