ЗТЯ “Аэромонголиа”, “Хүннү Эйр” компанитай хамтран ажиллана

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2016-05-17 14:13:30

Орон нутгийн хуваарьт нислэг гүйцэтгэж буй агаарын тээврийн “АэроМонгол” болон “Хүннү эйр” компаниуд агаарын хөлгийн парк шинэчлэлт хийхтэй холбогдуулан нисэх баг, инженер техникийн ажилтнууд, аюулгүй ажиллагаа, аюулгүй байдлын мэргэжилтнүүдийг сургах ажилд ЗТЯ, ИНЕГ хамтран ажиллах болж, Санамж бичиг байгуулав.

Санамж бичгийн хүрээнд ИНЕГ-аас сургалт, дадлагын санхүүжилтийг  төсөвтөө тусгах шийдвэрлэх юм. Харин аж ахуйн нэгжүүд орон нутгийн хуваарьт нислэгийг тогтмол, аюул осолгүй ажиллах чиглэлд анхаарч, агаарын хөлгийн парк шинэчлэлт хийх аж. Санамж бичигт Зам, тээврийн сайд М.Зоригт, ИНЕГ-ын дарга Г.Нямдаваа, “Хүннү эйр” компанийн захирал П.Мөнхжаргал, “АэроМонгол” компанийн захирал Г.Галбадрах нар гарын үсэг зурав.

Ч.Ариунболд

Холбоотой мэдээ