3760 тонн үрийн буудайг яаралтай түгээхийг үүрэг болгов
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРХаврын тариалалтын бэлтгэл ажлын дүнгийн талаар Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа Засгийн газрын хуралдаанд танилцуулжээ.
Импортоор сайн чанарын 6000 тонн үрийн буудай оруулж ирснээс өнгөрсөн 7 хоногийн байдлаар 2240 тонныг тариаланчид, аж ахуйн нэгжүүдэд олгоод байгаа. Гэвч мэргэжлийн болон бусад хяналт шинжилгээний ажлууд удааширч байгаагаас үлдсэн хэсгийг тариаланчдад хүргэхэд цаг алдаж болзошгүй болсон. Тиймээс Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаад энэ асуудлыг шийдвэрлэхийг үүрэг болгож, улсын нөөцөөс гаргаж буй буудайн үрийг аж ахуйн нэгжүүдэд худалдан борлуулах ажлыг түргэтгэхийг Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Ц.Оюунбаатар болон салбарын яаманд даалгасан байна.
Гэрэл зургийг Т.Чимгээ