Эрсдэлт нөхцөлд амьдардаг хүүхдүүдийг Зост амралтын газарт амраав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2020-08-21 17:02:09

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас эрсдэлт нөхцөлд байгаа 91 хүүхдийг Сагсай сумын «Зост» амралтын газарт амраалаа.  

"Уг ажил нь Хүүхдийн хөгжил, хамгааллын үндэсний хөтөлбөр болон байгууллагын үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсан байгаа. Хүүхдүүдийг зуслангаар дамжуулан хөгжлийн үйлчилгээнд хамруулах ажлыг өнгөрсөн долдугаар сарын 20-ноос энэ сарын 15-ны хооронд хоёр ээлжээр зохион байгуулсан. Манай газарт эрсдэлт нөхцөлд амьдардаг хүүхдүүдийн эрсдэлийн программ байгаа. Үүнд хөгжлийн бэрхшээлтэй, амьдрах хэвийн орчин алдагдсан 110 хүүхэд бүртгэлтэй. Мөн Гэр бүлийг дэмжих хөтөлбөрт хамардаг 270 өрхөөсc 36 хүүхдийг амралтын газарт явуулсан" хэмээн аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын газрын мэргэжилтэн Х.Нуршырах хэллээ.

Эрдсдэлт нөхцөлд амьдарч байгаа хүүхдүүдийг амралтын газарт амраах ажлыг энэ жил анх удаа зохион байгуулсан бөгөөд цаашид жил бүр уламжлал болгон явуулах ажээ.  

Холбоотой мэдээ