Навальныйг шилжүүлэх боломжгүй гэж үзэж байна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ОМСК. /TASS/. ОХУ-ын сөрөг хүчний удирдагч Алексей Навальныйгийн биеийн байдал нь дээрдсэн хэдий ч хангалттай хэвийн биш байна. Үүнтэй холбоотойгоор одоохондоо түүнийг Германд улсад эмчлүүлэхээр Омск хотын эмнэлгээс шилжүүлэх боломжгүй гэсэн дүгнэлтэд эмч нарын зөвлөл хүрчээ. Энэ тухай Омск хотын түргэн тусламжийн эмнэлгийн ерөнхий эмч Александр Мураховский сэтгүүлчдэд мэдэгдсэн байна.
Өвчтөнийг
тээвэрлэх асуудлыг ярих хэтэрхий эрт байгаа бөгөөд биеийн байдал нь бүрэн
тогтворжихыг хүлээх шаардлагатай. Навальныйгийн оношийг тодруулахад
шаардлагатай шинжилгээ нь хоёр орчим хоногийн хугацаанд үргэлжилнэ хэмээн
тэрбээр мөн мэдэгджээ.
Томскоос
Москва хотын чиглэлд нислэг үйлдэж байсан онгоцонд Алексей Навальный сууж явсан
бөгөөд түүний бие нь муудсаны улмаас онгоц Омск хотод ослын буулт хийжээ. Энэ
тухай Навальныйгийн хэвлэлийн албаны дарга Кира Ярмыш өмнө нь мэдэгдсэн юм.
Үүний дараа Навальныйг түргэн тусламжийн машинаар эмнэлэгт хүргэжээ. Авлигатай
тэмцэх сангийн хэвлэлийн албаны дарга Кира Ярмышын таамаглаж байгаагаар,
түүнийг хордуулсан байж магадгүй аж. Үүнтэй холбоотойгоор А.Навальный руу Герман
ойрын хугацаанд нисэх онгоц илгээхэд бэлэн байгаа тухай хүний эрхийг
хамгаалагчид мэдэгдсэн юм.