Завханд бэлчээр хамгаалах ажлыг хийжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2020-08-17 16:29:39

Завхан/МОНЦАМЭ/.Тус аймагт 2020-2021 онд 9.2 мянган малчин өрхийн 4.2 сая толгой мал өвөлжинө. Энэ жил зуншлага нийт нутгаар сайн байгаа хэдий ч өвөлд эртнээс бэлтгэх нь чухал юм хэмээн аймгийн Хүнс Хөдөө аж ахуйн газраас мэдээлэв.

Тус аймаг бэлчээр хамгаалах олон талын ажлыг хийж байна. Өнөөдрийн байдлаар 22 суманд улсын төсөв, Засаг даргын нөөц сан, төсөл хөтөлбөрийн 163,1 сая төгрөгийн хөрөнгөөр 37 мянган га-д үлийн цагаан оготнотой тэмцэх арга хэмжээг зохион байгуулжээ. Ингэснээр тухайн бүс нутгуудад газрын гарц сайжирчээ. Энэ жил 1525 га талбайд тэжээлийн ургамал тариалсан байна. Аймаг, сум, малчид өвс тэжээл нөөцлөх хадлангийн ажлыг тодорхой хуваарийн дагуу хийнэ. Улсын төсвийн 100 сая төгрөгийн хөрөнгөөр Ургамал, Завханмандал, Сантмаргац, Түдэвтэй сумдад инженерийн хийцтэй дөрвөн худаг шинээр гаргах гэрээ хийгдсэн байна. Мөн Бага хайрхны отрын бүс нутагт 8-р сарын 25-нд бэлчээрийн ургац тодорхойлох ажил хийгдэнэ. Хөрш зэргэлдээ Хөвсгөл, Архангай, Баянхонгор аймгийн нутагт Их-Уул, Тосонцэнгэл сумдаас 200 өрх, 80 мянган толгой мал отроор орж өвөлжих гэрээ хэлцэл эхний ээлжид хийгдсэн байна гэлээ. 

Холбоотой мэдээ