ИЗНН-ын намын даргын бүртгэлд өөрчлөлт оруулав
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРИргэний зориг-Ногоон намын даргаас хасалт хийж, бүртгэлд өөрчлөлт оруулах тухай хүсэлтийг Дээд шүүх өнөөдөр хэлэлцлээ.
Тус нам дүрмийнхээ дагуу 3 даргатай үйл ажиллагаа явуулдаг бөгөөд С.Оюун, С.Дэмбэрэл, Ц.Ганхуяг нар намын даргаар ажиллаж байсан юм. Харин С.Дэмбэрэл намаасаа гарсантай холбогдуулан намын даргаас хасч, бүртгэлд өөрчлөлт оруулах тухай хүсэлтийг тус намаас Дээд шүүхэд гаргасан. Дээд шүүх уг хүсэлтийг хэлэлцээд Үндсэн хууль, Улс төрийн намын тухай болон бусад хуульд нийцэж байна хэмээн үзэж бүртгэлээ. Ингэснээр ИЗНН С.Оюун, Ц.Ганхуяг гэсэн хоёр даргатайгаар үйл ажиллагаагаа явуулах юм.
Н.Туяа