Энэ онд 300-аад иргэнийг төрийн шагналд тодорхойлоод байна

Орон нутагт | Өвөрхангай
batchimeg@montsame.mn
2020-08-13 11:32:26

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаан наймдугаар сарын 11-ний өдөр хуралдаж, хоёр асуудлыг шийдвэрлэлээ.

Хуралдаанаар хариуцсан ажилдаа амжилт гарган аймаг, орон нутгийнхаа хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан нэр бүхий 10 хүнийг төрийн дээд шагналд тодорхойлж, Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхээр болов.

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаас 2020 оны I улиралд 125 иргэнийг, II улиралд 144 иргэнийг Монгол Улсын цол хүртээх, одон медалиар шагнуулахаар өргөн мэдүүлээд байна.

Аймгийн ИТХ-ын нэрэмжит шагнал “Хүндэт жуух”-аар  эрүүл мэндийн салбарт олон жил, үр бүтээлтэй ажилласан долоон иргэнийг шагнан урамшуулжээ.

Холбоотой мэдээ