Дөрвөн өдрийн хугацаанд нийт 286 иргэнийг татан авчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2020-08-12 09:34:10

Сэлэнгэ/МОНЦАМЭ/.Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу 2020 оны 08 дугаар сарын 7-10-ны өдрүүдэд Сэлэнгэ дэх Олон улсын автозамын ШНАлтанбулаг боомтоор ОХУ-аас 286 иргэнийг татан авчээ.  

Хил дээр үүрэг гүйцэтгэж байгаа мэргэжлийн байгууллагуудын зүгээс дээрх зорчигчдын биеийн халууныг хэмжин, эрүүл мэндийн байдалд хяналт, тандалт хийн ажилласан байна. Тодруулбал Эрүүл мэндийн мэдүүлэг”-ийн хуудсаар асуумж авч, тээврийн хэрэгсэл, гар тээшинд халдваргүйжүүлэлт хийжээ. Ингээд найман иргэнийг сэжигтэй тохиолдлоор, 278 иргэнийг ажиглан тусгаарлахаар Орхон, Дархан-Уул аймгуудын холбогдох газруудад шилжүүлэн ажилласан байна.

 

Холбоотой мэдээ